Д.Сумъяа: Залуу насаа хүсэл мөрөөдөл, зорилготойгоор өнгөрөөнө гэдэг маш чухал зүйл - Миний хүүхэд нас Увс аймгийн Баруунтуруун суманд өнгөрсөн. Бусад хүүхдийн адил цэцэрлэгт хүмүүжиж, ихэвчлэн өвөө, эмээгийндээ байдаг байлаа. Өвөө, эмээгийн хүүхэд гэж хэлж болно. Тэд маань тодорхой тооны малтай. Багаасаа малын хажууд өссөн. Киноны хувьд миний амьдралаас сэдэвлэсэн. Гэхдээ би өөрөө киногоо үзээгүй байгаа учраас яг сайн хэлж мэдэхгүй байна.
- Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн нас чинь 15 юм билээ. 15 гэдэг тамирчид дундаа нэлээд хожуу үедээ орох байх. Тийм үү? - Гадны тамирчдын хувьд ялангуяа Япон, Солонгосын тамирчид дөрөв, таван настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн байдаг.
15 гэдэг хожуу нас. Гэхдээ энэ магадгүй монгол хүний онцлог байх. Хожуу эхэлсэн ч амжилт гаргаад явж байгааг маань гадны тамирчид гайхаж асуудаг. Би ч гэлтгүй монголын тамирчдад ийм жишээ олон бий.
Н.Түвшинбаяр ахын хувьд наймхан жил хичээллээд олимпийн аварга болсон хүн. Найман жилийн дотор олимпийн аварга болно гэдэг гадны тамирчдын хувьд нүд нь орой дээр гарах амжилт юм. Тэгэхээр монгол хүний онцлог, авьяасыг бас харуулж буй хэрэг болов уу.
- Аавын тань хувьд бас бөх барилддаг байсан гэж дуулсан юм байна. - Тийм ээ. Аав маань залуудаа чөлөөт бөхөөр барилддаг байсан.
- Аав тань барилддаг байсан учраас бөх болоход чинь нөлөөлөв үү? - Миний тоглож өссөн орчинд маань хөвгүүд их олон байж. Тэд нартай их ноцолддог байсан. Эрэгтэй дүү нартайгаа ч ноцолдож өссөн. Тиймээс ч аавдаа би барилдмаар байна гэж их хэлдэг байсан.
Тавдугаар ангидаа аавдаа барилдах сонирхолтой байгаагаа хэлтэл аав маань “Нас чинь бага байна, нэг, хоёр жил хүлээчих” гэж хэлсэн. Жил гаруйн дараа аав маань намайг спортод хөтөлж оруулсан. Спортын Төв Ордонд Г.Базарсүрэн багшийн “Монгол охид” клубт анх орж байлаа.

Ийм хагарал шинэ асуудал биш боловч Орос-Украйны дайнаас хойш Украйны далбаагаар халхавчилсан гудамжны улстөр идэвхжих, Ц.Элбэгдорж болон Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын дундын зөрчил хурцдах, дэлхийн нийтийн нүдэн дээр гутамшигтай гудамжны хэрүүл хийх, Х богдын ар гэрийн бизнест халдах зэргээр хэм хэмжээгээ алдах шинжтэй болж байгаа нь манай дотоод улстөр, олон нийтийн оронзайд өрнөсөөр ирсэн геополитикын зөрчил ил гарах, хурцдах үйл явц өрнөж байна гэж үзэх үндэстэй.
Тэгээд ийм нүргээнтэй, хөдөлгөөнтэй, тогтворгүй дэлхийд Монголын сонгогч бид яах вэ гэдэг асуулт. Юугаар баримжаалж, ямар үнэт зүйлээр, итгэл үнэмшлээр хэнийг дэмжиж саналаа өгөх вэ?
Нэн түрүүнд ардчилал, эрх чөлөөний сонголт тогтвортой байдлын баталгаа болж өгнө. Ардчиллын индекс бөмбөрцөг даяар унасаар буй нөхцөлд нэг талаас Монголыг ардчилсан бус, хаалттай дэглэмд оруулах, нөгөө талаас зүүн хойд Ази дахь ‘ардчиллын арал’ хэвээр үлдээх сонирхлоос болж талуудын эрх ашиг зөрчилддөг. Лежитим буюу зүй ёсны сонгуулиар ард түмний сонголтоор баталгаажсан ардчиллын хүлээн зөвшөөрөгдөх шинж дээрх хоёр оролцооны аль алиных нь боломжийг хязгаарлах болно.